Монгол Эм Импэкс Концерн гастроэнтерологийн эмч мэргэжилтнүүдэд “Вирүсийн бус шалтгаант элэгний эмгэгүүд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Монгол Эм Импэкс Концерн үүсгэн байгуулагдсаны түүхт 95 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Сургалтанд Монгол Эм Импэкс Концерны урилгаар Казакстан улсын гастроэнтерологийн эмч, доктор Есмембетов Кахарман Избасарович хүрэлцэн ирж Монголын эмч мэргэжилтнүүдэд орчин үеийн эмчилгээний чиг хандлагын талаар мэдээлэл өгч, харинлцан туршлага солилцсон юм.